Шадар сайд Ө.Энхтүвшин Хүй долоон худгийн наадмын бэлтгэл ажилтай танилцлаа


Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин бямба гаригийн амралтын энэ өдөр наадмын бэлтгэл, засварын ажилтай танилцаж, Төв цэнгэлдэх хүрээлэнсур, шагайн асарХүй долоон худагт ажиллалаа.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил жигд, сайн явж байгааг Шадар сайд хэлээд наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Салбар комиссууд ажлаа эрчимжүүлж, шуурхай ажиллахыг үүрэг болголоо.

Комиссынхныг Хүй 7 худагт ирэхэд  Монгол наадам цогцолборын дарга Н.Батсүмбэрэл талбайн зохион байгуулалт, худалдаа үйлчилгээний талаар, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурдан морины салбар комиссын дарга, хурандаа Ж.Болдбаатар хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах, гараа, бариаг хаана байлгах тухай танилцуулав. Энэ жилийн хувьд бороо, хур бага гандуу байгаа учир Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас анхаарч усалгаа, арчилгааг хийхээр төлөвлөн мөн био жорлонг аль болох хүрэлцээтэй хэмжээгээр тавих болно гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлж байлаа.

Баяр наадмын үеэр хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг өмнөх жил 500 аж ахуйн нэгжид олгож байсан энэ жил 400 аж, ахуйн нэгжид эрх олгохоор болсон. Үүнээс  Хүй долоон худагт 160 аж ахуйн нэгжид хуушуурын зөвшөөрөл олгогдоно. Учир нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто машины зам гарц, зогсоол зэргийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Нийтийн хоолны зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагуудаас сонгон шалгаруулан олгохоор болсон. Худалдааны хувьд чанарын шаардлага хангахуйц стандартын тоглоом, малгай, нарны шил гэсэн тодорхой шалгууртай бүтээгдэхүүнүүдэд зөвшөөрөл олгох бөгөөд энэ сарын сүүлээр сонгон шалгаруулалтаа явуулан долоодугаар сарын эхээр зөвшөөрөл олгохоор боллоо. Наадмын өдрүүдээр Төв цэнгэлдах хүрээлэн болон Хүй долоон худагт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 350 байцаагч, явуулын лаборатори ажиллахаар боллоо.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх