УИХ-ын гишүүн Д.Гантулга түдгэлзэх хүсэлтээ 2 сарын өмнө өгчээ


УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлэх гэж буйгаа саяхан мэдэгдсэн. Гэвч тэрбээр өнөөдөр л албан ёсоор мэдэгдэл хийж байгаа болохоос хэвлэлээр ярих бүрдээ түдгэлзэх, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөд бэлэн хэмээн мэдэгдэж байсан билээ. Түүнчлэн эрхэм гишүүн 2018.04.05-нд өөрийн хүсэлтээр гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх бичгээ өгсөн боловч ангийнх нь нөхөд, намын удирдлагууд хүлээж авахгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Харин өнөөдрийн мэдэгдлээ тэрбээр өөрийн шийдвэрээр хийж буйгаа онцлон хэлсэн юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Ардын хүү 2018 06 сар 11

Ммм бууж өгч болохгүй ээ. Үнэн гэж байдаг бол тэр муу ёрын хүүхэн үйл лайгаа идэлжил таараа