Тайваньд Америкийн хүрээлэн байгуулж байна

Дэлхий Admin Галаа 2018 06 сар 12 361

АНУ 250 сая ам.долларын өртөг бүхий төлөөлөгчийн газрын шинэ байраа мягмар гарагт буюу өнөөдөр Тайванийн нийслэлд нээж байна гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

Эх газрын Хятад болон Тайванийн харилцаа хурцадсан өнөө үед АНУ-ын эрх баригчид үнэн хэрэгтээ элчин сайдын яамны үүрэг гүйцэтгэх Тайвань дахь Америкийн хүрээлэнг нээж байгаа нь энэ ажээ.

Америкийн эрх баригчид 1979 онд Тайваньтай дипломат харилцаагаа тасалсан боловч ардчилсан тогтолцоотой тус арлын эрх баригчдын гол холбоотон бөгөөд зэвсэг нийлүүлэгч нь хэвээр үлдсэн юм.

Уг хүрээлэнгийн байрны нээлтийн ёслолд АНУ-ын засаг захиргааны өндөр түвшний түшмэд оролцох юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх