Хоёр хүүхэд сураггүй алга болжээ


Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар тус сумын харьяат малчин С-ийн хүү хоёр настай эрэгтэй Н энэ сарын 6-ны 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон байна. Түүнээс хойш онцгой байдлын аврагчид болон ар гэрийнхэн нь хүүхдийг эрэн хайж байгаа ч өдийг хүртэл олдоогүй байна.

Түүнчлэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин хоёр настай, эмэгтэй У нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид мөн л эрлийг эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй байгаа гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх