Трамп, Ким нарын уулзалт үргэлжилж байна


Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жон Унтай уулзахаар Сингапурт очсон билээ. Түүхэн уулзалт өнөөдөр Сентоза арлын таван одтой Капелла зочид буудалд болж байгаа юм.

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү уулзалтыг "түүхэн" хэмээн тодотгоод байгаа аж. Хоёр талын яриа хэлэлцээний гол сэдэв Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, АНУ, Хойд Солонгосын дайны энхийн хэлэлцээг төгсгөл болгоход оршино хэмээн судлаачид үзэж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх