Монголбанк тавдугаар сард 1,661 килограмм алт худалдан авчээ


Монголбанк 2018 оны 5 дугаар сард 1,661 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1,845 кг алт авч байснаас 184 кг-аар бага байна. 2018 оны эхний 5 сарын байдлаар нийт 4.95 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 4.88 тонн алт авч байснаас 73 кг-аар их буюу 1.5%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Тавдугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,642.85 төгрөг байв.

Тус банкнаас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг зургаадугаар сарын 4-ний өдрөөс таван сарын хугацаатай эхлүүлээд байгаа билээ. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкуудад худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлнэ гэж үзжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх