Өнөөдөр Б.Бямбасайханы шүүх хурал болно


Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй , "Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайханы шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурал 16:00 цагийн орчимд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох ажээ.

Өчигдөр 17:00 цагийн орчимд Нийслэлийн прокурорын газраас Б.Бямбасайханыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох санал шүүхэд ирүүлсэн байна. Уг саналыг өнөөдөр шүүхээр авч хэлэлцэнэ гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх