С.Баярцогт, Б.Бямбасайхан нар батлан даалтад гарлаа


Өнөөдөр 15:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагатай эсэхийг шийдэх шүүх хурал боллоо. Шүүхээс тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих буюу хязгаарлалт тогтоох тухай прокурорын хүсэлтийг хангасан шийдвэр гаргав.

Тэднийг батлан даалтад гаргаж, хязгаарлалт тогтоох хүсэлтийг өчигдөр НПГ-аас шүүхэд хүргүүлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэлээ. Ингэснээр цагдан хоригдож байгаа Б.Бямбасайхан, С.Баярцогт хоёр өнөөдөр хорих ангиас суллагдаж, гэртээ харих юм. 

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх