Гэр хорооллын замыг засах ажил эхэллээ


Баянзүрх дүүргээс иргэдийн эрүүл, ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд багагүй ажлыг санаачлан зохион байгуулдаг билээ. Тэгвэл өнөөдөр орон нутгийн төсвийн хөрөнгөөр дүүргийн хэмжээнд 22 хорооны нутаг дэвсгэрийн нийт 120.000 м.кв талбайг хусч, тэгшилж байна. Тухайлбал дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ дүүргийн 10 дугаар хорооны 6.000 м.кв талбайн замыг тэгшлэхээр төлөвлөж ажлаа эхлүүллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх