”ПАРК”-ИЙНХАН УЛ МӨРӨӨ БАЛЛАХЫГ ЗАВДЖЭЭ


Өчигдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д байрлах “Пуужин” тоглоом дундуураа хугарч бага насны 6 хүүхэд болон 2 том хүн бэртэж гэмтсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр тоглоом дундуураа хугарч дээр байсан пуужин унан доор байрлаж байсан пуужинг мөргөн газарт унасан байна. Тус үйл явдал болсны дараа паркийн ажилтнууд ирэн хугарсан хэсгийг гагнахыг завдсан бөгөөд газарт байсан хүүхдүүдийн цусыг усаар угаан ул мөрийг баллажээ.

Эцэг эхчүүд үүнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд “ҮСАХ”-г аюулгүй ажиллагааны горимыг хангаж ажиллаагүй, хариуцлагагүй байдал гарган хохирогчдыг үл тоосонд ихэд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх