Хурдан морь дагах засмал зам тавина


Хүй долоон худаг орчмын бэлчээрийг хамгаалах, уяач хүүхдүүд болон наадамчдын аюулгүй байдлыг хангах зорилготой санамж бичигт “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэл болон  ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Хүй долоон худагт уламжлалт болон сонгомол морин уралдааныг хөгжүүлэх, морин тойруулгын ажиллагааг явуулахад хамтран ажиллах ажээ.

 “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэл:

Санамж бичигт тусгасан морин тойруулгын ажлыг энэ онд багтаан эхлэх цаашлаад хурдан морины замын дагуу засмал зам тавих бөгөөд замын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх боломжтой. Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морьдын уралдааныг засмал замаар дагахаас гадна холын зайн гүйлтийн тэмцээн зэрэг олон төрлөөр ашиглах юм.

ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан: 



Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зам засах, усалгаа хийхээс гадна унаач хүүхдэд стандарт хувцас өмсүүлж хэвших чиглэлд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байна. Энэ жилийн хувьд машингүй наадам хийнэ. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ” гэлээ. Мөн энэ жил нилээн хуурайшилттай  байгаа учир Үндэсний их баяр наадмын үеэр үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах асуудлаар холбогдох газруудад санал өгөөд байгаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2018 06 сар 15

Арай дэндүү мангар хүмүүс дарга болоод бөөн гай

Намуун 2018 06 сар 15

Юуу ярьж солиороод байгаа улс вэ Эд чинь Жилд ганц ашиглах замаар одоохондоо бид яахын Ядуу ядуу гэж яриад бгаа биз дээ