Бусдад амьдрал бэлэглэдэг ариун үйлстэй доноруудын өдрөөс...


Дэлхий даяар 2004 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэх болсон билээ. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг томоохон үйл ажиллагааг Монгол Улс 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Монгол Улсад өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолдог. ДЭМБ хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадна гэж судалсан байдаг бөгөөд манайд энэ үзүүлэлт 0.8 хувьтай байгаа юм. 

Яг одоо Төв талбайд болж буй " Цусны донорын Дэлхийн өдөр"-т  зориулсан арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна...

Хүндэт донор Д.Шомбон:

Би 1968 оноос хойш цусаа өгөн, донорын үйл ажилгаанд идэвхитэй оролцож эхэлсэн байдаг. Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө цусаа энэрэнгүй сайхан сэтгэлээр өгсөөр ирсэн. Тэгээд 1972 онд Монгол улсын цусны хүндэт донор болсон. Үүнээс хойш ч мөн адил цусаа тасралтгүй өгсөн. Нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амь нас авардаг. Би 260 удаа цусаа өгсөн байдаг. Нийт 1600 хүний амь насыг аварсан даа. 

Хүндэт донор М. Юмчин:

Би энэ байгуулагад 1972 онд элсэж орсон. Ингэснээр 1982 онд хүндэт донор болсон. Эмэгтэй хүн 55 нас хүртлээ цусаа өгдөг. Энэ сайхан үйлсэд оролцож, нэг ч гэсэн хүнд амьрал бэлэглэж байгаадаа үргэлж баярлаж явдаг даа.

Фото зургуудыг хүргэж байна...

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх