Сүхбаатар аймагт үер буужээ


Сүүлийн жилүүдэд бороо хур орохгүй, ихэнх нутгаар гантай, газрын гарц муу хүн малгүй л хэцүү байдалд байгаа билээ. Цаг агаараас бүрэн хараат газар тариалантай манай орны хувьд нийт нутгийн 70 гаруй хувь нь гандахад ойрхон, арав гаруй хувьд нь газрын гарц тун муу байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газрынхан мэдээлсэн. Хаа сайгүй хэн хүн бүхэн л бороо хүсэж, тэнгэр шүтээнээ аргадаж суугаа биз ээ. Тэгвэл саяхныг хүртэл бороо орохгүй гантай байсан Сүхбаатар аймагт өнөөдөр их хэмжээний бороо орж үер буужээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх