“Боловсролын салбарт шинэчлэл хийх шаардлагатай” гэв

Боловсрол Admin Галаа 2018 06 сар 15 321

МҮАН-аас “Үндсэн хууль ба боловсролын эрс шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэцүүлэгт эрдэмтэн судлаач болон улс төрийн намын зүтгэлтэн, боловсролын салбарын мэргэжилтнүүд оролцлоо. “Монгол Улсын ирээдүйг өндөр боловсролтой, чадварлаг мэргэжилтэн, мэргэшсэн бүтээлч хүмүүс тодорхойлох нь гарцаагүй юм. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд боловсролын систем доголдсоноос шалтгаалан өнөөдөр төрийн байгууллагууд нь тоо, статистик хөөцөлдөж, боловсролын байгууллагууд нь оршин тогтнохын төлөө мөнгө, хөрөнгөнд илүүтэй анхаарч, суралцагсад нь диплом, гэрчилгээ хөөцөлддөг гаж үзэгдэл хэм хэмжээ болон тогтоод байна. УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг бэлтгэж, улс төрийн нам, судлаачид, өөрчлөлт шинэчлэлийг эрэлхийлэгч хүн бүхэн өөр өөрийн хувилбар, төслийг олон түмэндээ танилцуулж хэлэлцүүлж байна.

Түүхэн энэ цаг мөчид боловсролын реформыг цаг алдалгүй хамтад нь хэрэгжүүлэхгүйгээр төрийн чадварлаг алба, дэлхийн төвшинд өрсөлдөх, өндөр боловсролтой, бүтээлч хүмүүсийг бүтээхийн тулд боловсролын системдээ шинэчлэл хийх шаардлагатай” хэмээн МҮАН- ын дарга Б.Цогтгэрэл хэллээ. Өнөөгийн байдлаар Монголын боловсролын салбарт тулгамдаж буй асуудал бол ажлын байрны эрэлт нийлүүлэлтийн харьцаа юм. Улсын болон хувийн их, дээд сургуулиудад нийт 170 мянга гаруй оюутан суралцаж байна. Гэвч нийт төгсөгчдийн 30 хувь нь ажилд ордог бол тэдний тэн хагас буюу нийт төгсөгчдийн 15 хувь нь мэргэжлээрээ ажилладаг тухай судалгаа байдаг. Харин мэргэжил сургалтын төвийн төгсөгчдийн 60 хувь мэргэжлээрээ ажилладаг байна. Үүнээс үзэхэд дээд боловсрол эзэмших гэж хүн бүр тэмүүлдэг ч нийгмийн баталгаа байхгүй байна. Түүхэн энэ цаг мөчид бид боловсролын реформыг цаг алдалгүй хамтад нь хэрэгжүүлэхгүйгээр төрийн чадварлаг алба, дэлхийн төвшинд өрсөлдөх, өндөр боловсролтой, бүтээлч, чадварлаг хүмүүс бүхий гэрэлт ирээдүйг төсөөлөх аргагүй хэмээн семинарт оролцогчид онцоллоо.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх