Мэргэжлийн хяналтын зөвлөмжийг үл тоосноос осол гарчээ


Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэдгээр Хүүхдийн паркийн тоглоом эвдэрч, хүүхэд гэмтсэн осол энэ сарын 13-нд гарсан.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хүүхдийн баяраас өмнө тавдугаар сарын 21-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд урьчдилан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөвлөмж өгчээ.  Тус зөвлөмжид эвдэрсэн Сансарын хөлөг тоглоомын гагнаасыг сольж, бэхжүүлэх хэрэгтэйг сануулсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын энэ зөвлөмжийг Хүүхдийн паркийн удирдлага үл тоосноос болж, осол гарсан аж.  

Хүүхдийн паркийн өргөх механизмаар ажилладаг динозавр, гинж, мэлхий үсрэлт, тойрог зам, галзуу хулгана зэрэг зургаан тоглоомыг зогсоожээ. Одоогоор мэргэжлийн хяналтаас  гүйцэтгэлийн хяналтыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногт улсын байцаагчдын нэгдсэн дүгнэлт гарч, тухайн тоглоомуудыг ажиллуулах эсэхийг шийдэх аж. Харин бусад тоглоомууд нь хэвийн ажиллаж буй.

Уг ослыг цагдаагийн байгууллага шалгаж буй бөгөөд мэргэжлийн хяналтад ирсний дараа арга хэмжээ авах аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх