Бөхийн өргөө дайрсан этгээдэд эрүү үүсгэжээ


Монголын үндэсний бөхийн холбооны маргаантай асуудлаас улбаалан Монгол бөхийн өргөөний хаалгыг эвдэлж, дайрч орсон хэрэг өнгөрсөн баасан /2018.16.22/ гарсан. Тус өргөөний хаалгыг санаатай эвдэж сүйтгэсэн Налайх дүүргийн харьяат 33 настай иргэн Б-г цагдаагийн байгууллагаас саатуулан эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд: 

1. Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

2.Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж хуульчилсан байдаг. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2018 06 сар 26

ард иргэдийг өндийхгүй болтол хуулиар, сошлаар,айлган сүрдүүлжээ. хууль эрх нь зөрчигдсөн ард түмнийг биш буглааны цаад эздийг хамгаалдаг гэдгийг гайхуулан, зориг зүрхний мохоолт үүсгэсэн бна.