Хятадын удирдагчийг элэглэсэн сайтыг хаажээ

Дэлхий Admin Галаа 2018 06 сар 26 977

Телевизийн HBO сувгийн нэвтрүүлгээр БНХАУ-ын дарга Ши Зиньпинийг элэглэсний дараа уг сүлжээний сайтыг Хятадад хаажээ. Тус оронд интернэтийн хяналт цагдалтад мониторинг хийдэг “Greatfire.org”байгууллагын сайтад ингэж мэдээлсэн байна.

“Гардиан” сонинд бичсэнээр, зургаадугаар сарын 17-нд хошин шогийн “Last Week Tonight” шоуны хөтлөгч Жон Оливер Ши Зиньпинийг “Зоорийн давхартаа 800 мянган хүнийг хорьж байгаа аймаар Ши” гэж хэлжээ (Хятадад Ши Зиньпинийг ШиДаДа гэдэг бөгөөд энэ нь орчуулвал “Ши ах” юмуу “Ши аав” гэсэн үг).

Хөтлөгч Хятадын даргыг хүүхэлдэйн киноны баатар Винни Пухтэй адилхан хэмээн бас элэглэсэн бөгөөдэнэ баатрын дүрсийг хориглодог байна.

Төрийн тэргүүний албан тушаал хашихад тавьсан хязгаарлалтыг цуцласан хятадын удирдагч, түүнчлэн лал шашинтнуудыг дахин хүмүүжүүлэх газарт явуулж байдаг Шинжаан-Уйгарын өөртөө засах орон дахь хятадын эрх баригчдын бодлогыг хөтлөгч шүүмжилжээ.Үүнээс гадна, Хятадын тэрс үзэлтэн, Нобелийн шагналт Лю Сяобо 2017 онд шоронд өвчнөөр нас барж, түүний эхнэр одоог хүртэл гэрийн хорионд байгааг хөтлөгч дурдсан байна.

Үзэгчдэд өнөөгийн Хятад орныг танилцуулж, эрх баригчдын явуулж байгаа дотоод, гадаад бодлогын тухай ярих нь 20 минутын нэвтрүүлгийн зорилго байжээ. Хөтлөгчийн ярьсан зүйлсийг Weibo микроблог болон Хятадын видеохостингийн хэрэглэгчдээс бас нуусан байна.

Хятадын интернэт-хэрэглэгчид Google, YouTube болон Twitter, Facebook, Snapchat, Instagram зэрэг нийгмийн сүлжээ хэрэглэж чаддаггүй юм. Интернэтэд хэд хэдэн үг, өгүүлбэр, дүрсийг цагдан хянадаг байна. Хоёрдугаар сард Weibo микроблогоор Латины N үсэг, зарим өгүүлбэр болон хэд хэдэн номын нэрийг хэрэглэхийг хоригложээ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх