Сөүлийн нисэх онгоцны буудалд хоёр онгоц мөргөлджээ

Дэлхий Admin Галаа 2018 06 сар 26 1287

Өмнөд Солонгосын Сөүлийн олон улсын нисэх буудалд зорчигч тээврийн хоёр онгоц мөргөлджээ. Энэ тухай "Ёнхап" агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр, Солонгосын Korean Air болон Asiana Airlines-ын онгоцнууд нь хүчтэй борооны улмаас гулсан мөргөлдсөн байна.

Энэ явдлаас болж нэг онгоцны далавч гэмтсэн байна. Ослын үед аль аль онгоцонд нь зорчигч байгаагүй гэж тэмдэглэжээ. Нисэх онгоцны буудал дээр болсон уг ослоос болж зарим онгоцны нислэгийг хойшлуулсан гэнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх