Хүүхдийн мөнгө авах жагсаалтад орсон эсэхээ дараах хаягаар шалгаарай


УИХ-ын чуулганы хуралдаанаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмжийг сар бүр олгох тухай тогтоолыг баталж нэмж 228,000 хүүхдэд дөрөвдүгээр сарын 1-нээс олгохоор баталсан. 80 хувьд олгоход нийт 228.0 мянган хүүхэд нэмж хамрагдах бөгөөд үүнд төсвөөс 41.3 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар болжээ. Та хүүхдийн мөнгө авах жагсаалтад орсон эсэхээ https://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php орж шалгаарай

Шинэ төрсөн хүүхдийн мөнгийг эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банканд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх