Испаничууд сүүлийн мөчид тэнцээ авлаа

Урлаг, Спорт Admin Today 2018 06 сар 26 1291

Өнгөрсөн шөнө Калининград хотод Испани болон Марокко улсуудын шигшээ багууд өрсөлдлөө. Тоглолт тун сонирхолтой болж хоёр баг 2:2 харьцаагаар тэнцэв. 

Тоглолтын эхнээс хоёр баг харилцан довтолж нээлттэй тоглож эхэлсэн. Эхний гоол ч удсангүй орж ИньестРамос хоёрын үл ойлголцолыг Мароккогийн тоглогч ашиглан эхний гоолыг оруулав. Үүний хариуг испаничууд 5 минутын дараа барьж Иско тооны харьцааг тэнцүүлсэн.

Өчигдөр Испаний хаалгач Давид де Хеа тун завгүй байж хэд хэдэн аюултай бөмбөг хаан багаа аварсан юм. Мароккогийн тоглогчид хаалгачийн эсрэг ганцаар гараад алдсан бол хаалганы хөндлөвч онон бас нэг гоол хийх боломжоо алдав. Тоглолтын 84 дэх минутад Эн Насри булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг оновчтой мөргөн тооны харьцааг 2:1 болгов. 

Шүүгчийн мэдлийн цаг эхэлж 90+1’ минутад Аспас отон тоглолтын байрлалаас өсгийлдөж гоол оруулан багаа аврав. Гэхдээ энэ гоол отон тоглолт байсан нь давталтаас илт анзаарагдаж байсан юм. 
Ингээд үндсэн цаг дуусан Испаничууд тэнцээ байгуулж чадсанаар хэсгээ тэргүүлэв.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх