МАН-ЫН УЗАА-НЫ УДИРДЛАГУУД ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Улс төр Admin Today 2018 06 сар 26 654

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг албаны Завхан аймагт ажиллаж байна. Намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх жилийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймаг ажилласан бол энэ долоо хоногт Завхан аймагт ажиллаж иргэдтэй уулзаж, аймгийн намын хорооны ажилтай танилцаж байгаа юм. Энэ үеэр “ЭРХ БАРЬЖ БУЙ УЛС ТӨРИЙН НАМЫН ХУВЬД ДОТООДДОО ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙН АСУУДЛЫГ ИЛҮҮ ӨНДӨР ТҮВШИНД ЯРИХ ЁСТОЙ.

ХАРИУЦЛАГА АЛДСАН ХҮМҮҮСТЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ” гэдгийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцгойлон хэлж анхааруулж байлаа. Түүнчлэн “2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд МАН-ын ялагдсан ганц аймаг нь Завхан. Ялагдалд олон шалтгаан байгаа ч хамгийн гол нь намын нэрээр аймаг орон нутгийг удирдаж байсан, УИХ-д сонгогдон ажиллаж байсан хүмүүсийн үйл ажиллагаа, нэр хүндээс шалтгааныг хайх нь шударга юм” гэдгийг ч хэллээ. Харин иргэдийн зүгээс Завханд ялалт байгуулсан Ардчилсан Намын Засаг дарга намын харьяаллаар төрийн албаны олон хүнийг халж байгааг шүүмжлэн ярьж байлаа. Үндэслэлгүй ажлын халсан асуудлаас үүдээд амиа хорлох тохиолдол хүртэл гарсан. Аймаг даяараа сум баг хороо гэх мэт бүх шатанд бий болоод байгаа энэ завхрлын эсрэг иргэд олон нийтийн зүгээс багагүй тэмцэж байгаа гэдгийг хэллээ.   

Дашрамд дуулгахад УИХ, Засгийн газрын түвшинд МАН эрх барьж 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хот хөдөөгүй хэрэгжүүлж байгаа. Үүний нэгээхэн илрэл нь МАН-ын бүрдүүлсэн Засгийн Газар Завхан аймгийн хөгжил бүтээн байгуулалтын асуудалд анхаарлаа хандуулж Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 114 км замыг БНХАУ хөнгөлөлттэй зээлээр барих шийдийг гаргасан явдал. Мөн Загастайн даваа Улиастайн чиглэлийн 67 км замыг зээлээр барих ажлыг энэ жил эхлүүлнэ. Ингэснээр Улиастай хот Улаанбаатар хоттой бүрэн холбогдох юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх