Энэ өдөр дэлхийн түүхэнд...

Дэлхий Admin Галаа 2018 06 сар 26 904

  • 1765 - Хатан хаан II Екатеринагийн санаачилгаар Орост газар тариалан, байшин барихыг хөхиүлэн дэмжих зорилготой эдийн засгийн сайн дурын нийгэмлэг байгуулагдав. 
  • 1831- Санкт-Петербургт халуун хижиг өвчин дэгдэж, 4,7 мянган хүний амийг авч одсон аж.
  • 1870 - Рихард Вагнерын “Валькирия” дуурийн нээлт болжээ.
  • Мансууруулах бодис хэрэглэх, түүний хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр.
  • 1925 - Чарли Чаплины «Алтан хумхиа» кино дэлгэцнээ гарч эхлэв.
  • 1936 - “Focke-Wulf Fw 61” дэлхийн анхны нисдэг тэрэг хөөргөжээ. 
  • 1940 - ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар долоо хоногт өдөр бүр ажлын 8 цагтай, мөн ажлаас 21 минут хоцорвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон байна.
  • 1957 - Их Британийн анагаах ухааны судалгааны зөвлөлөөс уушгины хорт хавдар нь тамхи таталтаас ихээхэн хамаатай болохыг баталсан баримт нотолгоо гаргав.
  • 1960 - Мадагаскар тусгаар тогтнолоо зарлав.
  • 1976 - Боксчин Мохаммед Али, Иноки нар тулааны урлагаар дэлхийн үнэмлэхүй аваргын төлөө тулалдаж, тэнцжээ. 
  • 1979 - Мохаммед Али боксоо орхиж буйгаа зарлав.
  • 1982 - Америкийн Үндэсний хөл бөмбөгийн холбооноос кокаин бол спортын гол дайсан гэж мэдэгдлээ. 
  • Эрүү шүүлтээр хохирогчдыг дэмжих олон улсын өдөр
  • 2002 —Москвад төрсөн нэгэн хүүд эцэг эх нь “БОЧ рВФ 260602” гэдэг нэр өгөхийг хүссэн боловч бүртгэлийн газар татгалзсан байна.
  • 2013 – Монгол улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль явагдлаа.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх