Японы эзэн хааны удмын гүнж бизнес эрхлэгчтэй гэрлэнэ

Дэлхий Admin Галаа 2018 06 сар 27 927

Эзэн хаан Акихитогийн үеэл дүү хунтайж Такамадо болон гүнж Хисако нарын бага охин, гүнж Аяако бизнес эрхлэгч залуутай ирэх аравдугаар сарын 29-нд гэрлэхээр болсон тухай Эзэн хааны ордны хэвлэлийн албанаас мягмар гарагт мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав.
Энэ жил 27 нас хүрч буй Аяако гүнжийн ирээдүйн нөхөр Кэй Морияа нь 32 настай бөгөөд Кэйогийн их сургуулийг дүүргэсэн ажээ. Тэрбээр Японы хөлөг онгоцны тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болох “Ниппон Юсэн” компанид ажилладаг юм байна.

Эзэн хааны удмын эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдээсээ ялгаатай нь Эзэн хааны гэр бүлийн асуудал хариуцсан зөвлөлөөс гэрлэлтийн зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх