Төрийн өмчит их, дээд сургуулиудын БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Боловсрол Admin Галаа 2018 06 сар 27 124

ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалт 2018 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудаст нийтлэгдэнэ. Дүн гармагц хүүхдүүд элсэхийг хүссэн их, дээд сургуульдаа бүртгүүлдэг. Тэгвэл зарим төрийн өмчит сургуулийн бүртгэл хэдийн эхэлжээ.

Төрийн өмчит их сургуулиудын бүртгэлийн хугацаа болон бусад холбогдох мэдээллийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

МУИС-ийн элсэлтийн бүртгэл орон даяар зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар явагдаж байна. Элсэлтийн бүртгэл цахимаар зургаадугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээгдсэн бөгөөд долоодугаар сарын 2-ны өдрийн 12:00 цаг хүртэл явагдах юм байна.

Цахим бүртгэлийн сайт нь Боловсролын Үнэлгээний Төвийн мэдээллийн сантай холбогдсон учир ЭЕШ-ын дүн гармагц бүртгүүлсэн хүүхдүүд онооны дарааллаар автоматаар жагсдаг хэмээн тус сургуулийн олон нийттэй харилцах ажилтан хэллээ. Мөн МУИС-д бүртгүүлсэн хүүхэд давхар өөр сургуульд ч бүртгүүлэх боломжтой гэв.

МУИС-д бүртгүүлэхтэй холбоотой бусад  мэдээллийг ЭНД дарж авна уу.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

АШУҮИС-ийн бүртгэл ЭЕШ-ын дүн, оноо гарсны дараа буюу 2018 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 15:00 цагаас эхлэн 2018 оны долоодугаар сарын 5-ны өдрийн 17:00 цаг хүртэл онлайн хэлбэрээр явагдана.

АШУҮИС-д Орон нутгаас элсэгчдийг 2018.07.01-2018.07.06 өдрүүдэд Монголын Их Дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисс Аймгийн төвүүд дээр хүлээн авах юм байна. 

Элсэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Улаанбаатар хотоос элсэгчийг 2018 оны долоодугаар сарын 1-нээс 2018 оны долоодугаар сарын 4-ний хооронд цахимаар бүртгэнэ.

Орон нутгаас элсэгчдийг 2018.07.01-2018.07.06 өдрүүдэд Монголын Их Дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисс Аймгийн төвүүд дээр хүлээн авч бүртгэх юм байна.

Бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Улаанбаатар хотоос өдрийн бакалаврын ангид элсэх хүсэлтэй хүүхдүүдийг 2018 оны тавдугаар сарын 22-ноос бүртгэж эхэлсэн бөгөөд 2018 он долоодугаар сарын 1-ний 22:00 цаг хүртэл цахим хэлбэрээр үргэлжлэх юм байна. 

Харин орон нутгаас элсэгчдийг 2018.07.01-2018.07.06 өдрүүдэд Монголын Их Дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисс Аймгийн төвүүд дээр хүлээн авах юм байна. 

Цахим бүртгэлийн сайт нь Боловсролын Үнэлгээний Төвийн мэдээллийн сантай холбогдсон учир ЭЕШ-ын дүн гармагц бүртгүүлсэн хүүхдүүд онооны дарааллаар автоматаар жагсдаг хэмээн тус сургуулийн элсэлт хариуцсан ажилтан хэллээ. Мөн элсэгч өөр сургуульд давхар бүртгүүлэх боломжтой гэв.

Бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

БХИС-ийн  2018-2019 оны хичээлийн жилийн цахим элсэлтийн бүртгэл 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагт эхэлж, долоодугаар сарын 4-ний өдрийн 12:00 цагт дуусна. 

Жич: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ аймаг, Багануур дүүргийн элсэгчдийг цахим хэлбэрээр бүртгэнэ. 

Бусад орон нутгаас элсэгчдийг 2018.07.01-2018.07.06 өдрүүдэд Монголын Их Дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисс Аймгийн төвүүд дээр бүртгэх аж.

Элсэхийг хүсэгч иргэн хэдэн хөтөлбөрийн сонголт хийж цахимаар бүртгүүлсэний дараа өөрчлөх боломжгүй тул сонгосон хөтөлбөрт харгалзах хичээлүүд болон босго оноог нягтлан харж сонголтоо зөв хийхийг зөвлөжээ.

Бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

СУИС-ийн элсэлтийн бүртгэлийн вэб 2018 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 15:00 цагаас нээгдэж, долоодугаар сарын 4-н хүртэл үргэлжлэх юм байна. Мөн өөрийн биеэр долоодугаар сарын 1-ний өглөө 09:00 цагаас эхлэн тус сургууль дээр очиж бүртгүүлэх боломжтой.Үргэлжлүүлэн долоодугаар сарын 4-нөөс ур чадварын шалгалт эхлэх аж.

"Хөдөө орон нутгаас бүртгүүлэх иргэдийн хувьд ур чадвар шаардахаар нарийн мэргэжлээр бүртгүүлэхгүй тохиолдолд 2018.07.01-2018.07.06 өдрүүдэд Монголын Их Дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисс тухайн аймагт ажиллах үед бүртгүүлж болно. Ур чадварын шалгалт өгөх хүүхдүүд ирж бүртгүүлэх шаардлагатай" гэв.

СУИС-ийн төв байрны гадаа байрлах "Оюутны хөгжлийн төв"-д бүртгэл, элсэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа юм байна.

Бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

МУБИС Улаанбаатар хотоос элсэгчийг 2018 оны долоодугаар сарын 1-нээс 2018 оны долоодугаар сарын 4-ний хооронд бүртгэнэ. Элсэгч нь цахимаар болон өөрийн биеэр тус сургууль дээр очиж бүртгүүлэх боломжтой.

Орон нутгаас элсэгчдийг 2018.07.01-2018.07.06 өдрүүдэд Монголын Их Дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисс Аймгийн төвүүд дээр хүлээн авах юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

ХСИС-ийн элсэгдчийн бүртгэл 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ноос зургаадугаар сары 15-нд цахимаар зохион байгуулагдаж дууссан байна. 

"Элсэхийг хүсэгчид нийслэл, орон нутгаас ялгаагүй цахимаар бүртгүүлсэн бөгөөд ЭЕШ-ын дүн гарахаар буюу долоодугаар сарын 2-ноос эхлэн бүртгүүлсэн хүүхдүүдээсээ оноогоор тэнцсэнд нь хариу өгч дуудна. Ингээд бие бялдар тэнцсэн тохиолдолд ур чадварын шалгалтад оруулна" хэмээн элсэлтийн комиссын ажилтан хэллээ.

Элсэгчдэд зориулсан бие бялдарын шалгалтын зөвлөмжтэй ЭНД дарж танилцана уу.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

ХААИС-ийн элсэгчдийн бүртгэл 2018 оны долоодугаар сарын 1-6-нд цахимаар зохион байгуулагдана.

Улаанбаатар хотоос элсэгчид цахимаар бүртгүүлэх бол орон нутгаас элсэгчдийг 2018.07.01-2018.07.06 өдрүүдэд Монголын Их Дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисс Аймгийн төвүүд дээр бүртгэнэ.

Цахимаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИХ СУРГУУЛЬ

ХҮИС-ийн бүртгэл 2018 оны зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 6-ныг дуустал орон даяар үргэлжлэх бөгөөд цахимаар мөн өөрийн биеэр хичээлийн II байрны 308 тоотод очиж бүртгүүлэх боломжтой.

Боловсролын Үнэлгээний Төвөөс 2018-07-01-ээс ЭЕШ-ийн мэдээллийг татах тул бүртгүүлэгч өөрийн БҮТ-ийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан цахимаар бүртгүүлэх юм байна.

Цахимаар бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх