Сэрэмжлүүлэг: Дахин нэг хүүхэд голд живж амиа алдлаа


Сүүлийн үед бага насны хүүхдүүд харамсалтайгаар амь насаа алдаж байгаа хэрэг их гарч байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдээс хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг анхааруулж байна. 

Өчигдөр мөн л нэг хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдөр 15.33 цагийн үед цагдаагийн байгууллагад ХУД-ийн 11 дүгээр хороо “Зайсангийн гүүрний орчим хүүхэд усанд живчихлээ” гэсэн иржээ. Мэдээллийн дагуу шалгахад, 10 настай эмэгтэй Э нь дөрвөн найзын хамт усанд орж байгаад живж алга болсон байна.

Ниийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай өчигдөр өдрийн 15:30 цагаас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гүүрнээс тус дүүргийн 11 дүгээр хорооны Сонсголонгийн гүүр хүртэл 8 км-т 10 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон байна. Улмаар өнөөдөр өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэнээр 09.00 цагийн үед Яармагийн гүүрний орчмоос олжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх