Дүрэм зөрчсөн жолоочийн хүүхэд осолд орсон гэдэг худал мэдээлэл гэв


Замын цагдаагийн албанаас энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүрэг буюу Баянгол зочид буудлын гарц орчимд цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн жолоочийг шалгаж шийдвэрлэснээ мэдээлжээ.

Тус мэдээлэлд дурьдсанаар "Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн жолоочийн хүүхэд зам тээврийн осолд орсны улмаас дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсон гэсэн нь худал мэдээлэл аж. Цагдаагийн байгууллагаас тухайн зөрчилд шалгалтын ажиллагааг явуулахдаа иргэн Б-с тайлбар, мэдүүлгийг хууль тогтоомжийн дагуу авч, шалтгаан нөхцлийг тогтоосон болно" гэсэн байна.

Уг мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар зургаар хавсаргав.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх