М.Энхболд: Мөнгө авч нэр дэвшүүлсэн ажил албанд томилсон нэг ч хүн байхгүй

Улс төр Admin Галаа 2018 06 сар 27 1199

60 тэрбумын асуудалтай холбоотой өөрт байсан материалуудыг би Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлсэн. Энэ асуудал бол ганцхан АТГ-ын шалгасан шийдвэр биш ТЕГ, ЦЕГ, АТГ-ууд хамтарч шалгаад  тэгээд Прокурорын байгууллага хянаж үзээд хэрэгсэхгүй болсон. Энэ бүх бичиг баримтыг өгсөн. Энэ бичгүүдээ үзээд дэг журамд яаж таарч байна. Сонсгол хийх боломжтой юу гэдгээ шийднэ биз. 

Ер нь бол Төрийн алба хаагчдыг ажил төрлийн амгалан тайван хийлгэх, ажлын хэвийн явуулах талаасаа ч энэ асуудлыг нэг мөр шийдэх нь чухал. Тэгэхгүй бол 2016 оны сонгуулиас хойш томилогдсон бүх хүмүүсийг хардсан сэрдсэн ийм байдал нийгэмд бий болсон. Энийг бол би төрийн ажил албанд сөргөөр нөлөөлж байгаа гэж ойлгож байна.

Би 2016 сонгуулийн өмнө буюу сүүлд намын даргаар ажиллаж байсан. Би хэн нэгэн хүнээс ямар нэгэн төлбөр тооцоо мөнгө авч нэр дэвшүүлэх, албан тушаалд томилох ийм ажил огт хийгээгүй гэдгээ өмнө хэлж байсан одоо ч энэ асуудал хөндөгдөж байгаа учраа хэлчихье. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

IRGEN 2018 07 сар 11

Bna l gene shu!

насаа 2018 07 сар 01

Энхболд дарга бол төрийн хар хүн тэр төрд бэлтгэгдсэн чадварлаг хүмүүсийн нэг нь. 60 тэрбум бол АН-ын улс төржилт үүнийг өлгөн авч байгаа хүмүүс бол өөрийн улс төрийн карьерээ өсгөх гэсэн явуургүй ажиллагаа.

Зочин 2018 07 сар 01

Гардаж хийсэн өөрөө бүтээсэн юм Энхболдод юу ч байхгүй, газар зарж хөлжиж, түүнийхээ хүчинд албан тушаал худалдан авч, бусдын хүчинд л амь зууж яваа хүн шүү дээ.

Зочин 2018 07 сар 01

Энхболдыг Төв аймгийнхан сайн мэддэг мөртлөө өөр хүн байхгүй юм шиг өргөөд, сонгоод байдаг нь Энхболд мөнгө авсан биш тараасных нь хариу юм байна шүү дээ. Харин тэр их тараасан мөнгө нь хаанаас гарч ирсэн хэрэг вэ?

Зочин 2018 07 сар 01

Энхбол үү, чиний худлаа ярьж, далд явуулга хийж хутган үймүүлж, чадвартай шудрага хүмүүсийг ажлаас нь халж оронд нь олон эрлийз, хурлийзуудыг томлсныг чин, луйвраар амдарч ирснийг чинь олон хүн мэднэ шүү дээ.

Зочин 2018 06 сар 28

Байна аа Зөндөө байна