14 настай А.Ивээл охин эсэн мэнд олджээ


Алтангэрэлийн Ивээл нь 14 настай бөгөөд 2018 оны зургадугаар сарын 13-ны 20.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон билээ. Тодруулбал, охин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдах Тахилтын дөрөвдүгээр буудалд байрлах гэрээсээ дэлгүүр орно гэж гараад сураггүй алга болоод 14 хоносон. Тэгвэл өчигдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид  А.Ивээл охиныг оллоо. Түүнийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч шалгалтын ажиллагааг явуулсан байна.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх