Аса Аварга Шинзо Абэгаас нохой бэлгэнд авна


Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Их Аварга Асашёорюү Дагвадоржид бидний нэрлэж заншснаар "Хачико" буюу "Акита" нохойг бэлэг болгон өгөхөөр болжээ. Японы Акита мужаас гаралтай энэхүү нохойг тэрээр ОХУ-ийн Ерөнхийлөгч Владимир Путин болон Олимпийн аварга Алина Загитова нарт бэлэглэж байжээ. Харин Их Аваргад бэлэглэхээр болсон тус нохой Загитовад бэлэглэсэн нохойны дүү нь бөгөөд түүнийг "Макао" хэмээн нэрийджээ. Шинзо Абэ үүгээрээ Их Аваргыг хэрхэн хүндэлж явдгаа илэрхийлж буй хэрэг хэмээн олон нийт дүгнээд буй бөгөөд тус нохой 5000 орчим ам.долларын үнэ хүрдэг ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх