Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталлаа

Улс төр Admin Галаа 2018 06 сар 29 1129

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав. УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар:

1. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,

2. Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,

3. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,

4. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,

5. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

7. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

8. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

9. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

11. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

12. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

13. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

14. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл, 15. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл,

16. Бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр тусгажээ. 

Гишүүдийн олонхийн саналаар дээрх тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх