“Жаст”-ын Ш.Батхүүгийн бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ


“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сар хагас өнгөрчээ. Ш.Батхүүгийн биеийн байдал эрс муудаж аминд нь халтай байдал үүссэн учир өчигдөр цагдан хорих 461 дүгээр ангиас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шилжүүлсэн байна.

Тухайлбал, Ш.Батхүүгийн сахарын өвчин хүндэрч энгийн хүнийхээс гурав дахин өндөр түвшинд хүрчээ. Тиймээс Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн зүгээс инсулин тариаг маш өндөр тунгаар өдөрт зургаан удаа хийж сахарыг нь өсгөхгүйн тулд аргацаасан арга хэмжээ авч байсан юм. Мөн түүний тархины мэдрэлийн судсанд ноцтой өөрчлөлт гарсан аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 07 сар 10

Дээрээс нь энэ дор бгах зар тавьсан хар хэрээ юув дээ

Зочин 2018 07 сар 01

Бие биенээ идэж дуусах нь уу даа, Монголчуудаа ?

Зарлал 2018 06 сар 29

Харын бөө Хараал хар цагаан хэл амыг буцаана. Харын талын бүх үйлийг хийж өгнө. Амьдралын саад бартааг үзэж өгнө . Утас 94541838