Ш.Сайхансамбуу Н.Энхбаярт ахиад хулхидуулах нь

Улс төр Admin Галаа 2018 06 сар 29 1564

Нэгэнтээ МАН-ын нэр дээрээс УИХ-ын сонгуульд Завхан аймагт өрсөлдөн гишүүн болж байсан “Наран туул”-ын эзэн Ш.Сайхансамбуу 2016 онд МАХН-ын нэр дээрээс өрсөлдсөн ч нэг тойрогт төрсөн дүү Ш.Батсамбуутайгаа таарч хөгөө хөлдөө чирсэн түүхтэй. Ийнхүү өнгөрөгч сонгуульд өвдөг шороодож ирсэн цагаас хойш намынхаа дарга Н.Энхбаяртай санал зөрөлдөх болсноор холбоогоо тасалж байгаа тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ.

Харин Ш.Сайхансамбуу Н.Энхбаяр нар сүүлийн үед байнга уулзах болсон тухай мэдээлэл бий. Тухайлбал, саяхан бидний нэрлэж заншсанаар “Сэлмэн” барилгаар байн байн үзэгдэж, тэнд шөнө дөл болтол суух болжээ. Үүнээс харвал хоёр нөхрийн харилцаа шинэ түвшинд гарч байгаа нь Хэнтий аймагт болох нөхөн сонгуультай холбоотой болов уу гэсэн таамаг бий. Ш.Сайхансамбуу мэдээжийн хэрэг Хэнтий аймагт өрсөлдөх эрх горьдоогүй байх. Төрж өссөн нутагтаа очоод “өвдөглөчихдөг” хүнд Хэнтий аймаг бол арай л хатуудсан хэрэг болно.

Харин айсуй 2020 оны сонгуульд тохироо хийж, Хэнтийн нөхөн сонгуульд гаргах МАХН-ын зардлыг Ш.Сайхансамбуу даахаар болсон бололтой. Учир нь ирэх сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хуулийг  пропорциональ тогтолцоонд шилжүүлэх тухай яриа бий. Яриа ч юу байхав, АН-ын бүлгийнхэн “Амташсан хэрээ арван гурав дахих”-ын үлгэрээр энэ ситемээр яваад үзвэл ялахгүй юм гэхэд олон суудал авч магадгүй гэсэн горьдлогоор байн байн сануулсаар буй.

Тэгвэл Ш.Сайхансамбуу Н.Энхбаярын намаас О.Баасанхүү шиг гараа хумхин сууж байгаад УИХ-д орчихно гэсэн горьдлого тээж яваа бололтой. Өөрөөр хэлбэл, таамаг төдий зүйлд бооцоо тавьж байна гэсэн үг.  Н.Энхбаяр ч түүний тархийг яаж ч угааж чадна л даа. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар “Чиний талд ялалт байгаа” хэмээн худлаа рейтэнг үзүүлж, “би ч өөрийнхөө зүгээс сайн дэмжинэ” гэх мэтээр тархийг нь угаан чамгүй мөнгө аваад Завханд мордуулсан гэдэг. Уг нь  пропорциональ тогтолцоонд шилжүүлэх тухай эрх баригч намынхан огт ярихгүй байгаа. Тэгэхээр олонхийн бүлэг мажоритар системээр явна гээд гэдийчихвэл олонхи л дийлж таарна. Үүнийг эрх биш гадарламаар юм даа. Ёстой л “мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” хамаагүй гэдэг л энэ болж байна. Түүнээс бус Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж магадгүй гэсэн горьдлогоор мань эр нөхөн сонгуульд мөнгөө хийсгэхээр Н.Энхбаяртай байн байн уулзаж байгаагаас өөр юу байв гэж.

Өнгөрөгч 2012 оны сонгуулийн өмнө АН-ын бүлэг 25 суудалтай байхдаа урт хугацаанд тэмцэл өрнүүлж байж Сонгуулийн тухай хуулийг пропорциональ тогтолцоонд шилжүүлж өөрсдөө арай илүүрхэн ялалт байгуулсан. Харин хариуд нь бүгдийнх нь өстөн дайсан, бүгдээрээ айдаг Н.Энхбаярынхаа намд 10 орчим суудал алдсан. Сүүлдээ арга барагдахдаа МАХН-тай Засгийн газарт хамтарч, үүнээсээ болж, Засгийн газраа огцруулж, Н.Алтанхуягийг намынх нь даргаас буулгах гэх мэт бужигнаан үүсгэсний үр дүнд өнөөдөр АН-ынхан парламентад арав хүрэхгүй суудалтай сууж байгаа.

Хэрвээ ахиад пропорциональ тогтолцоонд шилжүүлвэл Н.Энхбаярт ашигтай хувилбар гарч ирэхээс МАН, АН хоёуланд нь ашиггүй. Өнөөдөр нэр нүүр нь таагүй байгаа хоёр намыг сонгогчид айсуй сонгуулиар дэмжинэ гэдэг ихээхэн эргэлзээтэй.

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2018 07 сар 05

самбуу лалар шуналийн дэв чи хэнч биш толгой хоосон хар захийн мөнгө шулаач биз дээ иргэдийг шулдаг баяжисан

зочин 2018 07 сар 05

сайхансамбуу гэдэг энэ итгээд өндөр түрээс нэхдэг өгч чадахгүй бол зайл гэдэг штээ худлаа биш наймаа хийх биш өрөнд орж ядарч явна ард түмэн бид дарамтанд байдаг

ИРГЭН БНА 2018 07 сар 05

САЙХАНСАМБУУ ӨӨРӨӨ ЁСТОЙ ЛУЙВАРЧИН ДЭЭРЭМЧИН БИД ТҮРЭЭСИЙН МӨНГӨӨР ДАРАМТЛУУЛЖ БАЙДАГ МӨНГНИЙ ШУНАЛТАЙ ЭНЭ ЁРӨН ТӨРД ЮУ ХИЙСЭН ЮМ МЭДЭХГҮЙ Л ЮМ БНА ХАРИН Н ЭНХБАЯР ГУЙА ТӨРДӨӨ ХИЙСЭН АЖИЛТАЙ ТҮМЭН ОЛОНДОО НЭР ХҮНДТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮ САЙХАНБИЛЭГ ШИГ Л АРД ТҮМНИЙГ ДАРАМТЛААГҮЙ ТҮМЭН МЭДНЭ