ШЕЗ-ийн Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ


Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Т.Мэндсайхан 2018 оны гуравдугаар сарын 9-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан байна.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн өнгөрсөн зургадугаар сарын 29-нд Т.Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлжээ. 

Түүний оронд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг хашиж эхэлсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх