Алдарт эрүүгийн "Элемент" У.Болд шоронгоос суллагдлаа


Олон удаагийн үйлдэлтэй танхай, дээрэм, залилангийн хэрэгт холбогдогдсон эрүүгийн ертөнц дундаа нэлээд хэл ам таталдаг, хэрэг төвөгөөрөө алдартай Доён хочит У.Болд хоёр жилийн хорих ялаа эдэлж дуусаад өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр суллагдав.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгэн танхай этгээд галт зэвсгээр буудаж танхайрсан хэрэг 2016 оны зургадугаар сард гарч байсан. Тухайн үеийн хэргийн эзэн “Доён” хочит У.Болд  иргэн Т.Өлзийжаргалын хамт уг хэргийг үйлдэж байв.

Тус дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буудаж, иргэдийг айлгаж, цочроосон хэрэгт холбогдсон. Мөн хамсаатан болох Т.Өлзийжаргалтай нийлж бусдаас их хэмжээний мөнгө залилж авсан гэх хэрэгт буруутгагдсан юм. У.Болдын хувьд Сэлэнгийн алдарт У.Баатаржавын төрсөн дүү юм.

Тэд 2002 онд эрүүгийн гэмт хэрэгтнүүд тухайн үеийн томоохон компанийн захирлууд, улс төрчдийг дарамталж, зодоон цохиондоо хүрсэн “Центрпойнт”-ын гэгдэх дуулиант хэрэгт холбогдож, улмаар зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч хугацаанаасаа өмнө суллагджээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх