Ах дүү хоёр гэрээсээ зайрмаг авах гэж гараад үүрд орж ирсэнгүй...


Сүүлийн үед бага насны хүүхдүүд гэнэтийн осолд өртөж амиа алдах тохиолдол ихсээд байна. Тэгвэл энэ сарын 2-ны өдөр Нийслэлд хотод зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутагт 22.00 цагийн үед  Бэлхийн зам,Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч 13 настай эрэгтэй, долоон настай эмэгтэй  хоёр хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Нас барсан хүүхдүүд төрсөн ах дүүс байжээ. Хэрэг гардаг орой хүүхдүүд ааваасаа зайрмагны мөнгө аваад зам гарахдаа ийн осолд өртсөн байна.  Дүү нь газар дээрээ нас барсан бол ах нь түргэний машинд амьсгал  хураажээ. Осол гаргасан жолоочийн хувьд 23 настай бөгөөд өнгөрсөн жилийн өдийд жолооны үнэмлэхээ авч байсан гэнэ. Тэрбээр мэдүүлэг өгөхдөө ““Өчигдөр орой тоосгоны эцсээс дамбын эцэс рүү найзынхаа хамт явж байсан. Тухайн үед зам дээр  гэнэт хоёр хүүхэд гүйгээд гараад ирсэн.Тэгээд осол гарсан. Машинаасаа буугаад хүүхдүүдэд хиймэл амьсгаа хийх гэж оролдсон” гэжээ. Жолоочийн хувьд осол гардаг орой 70-80 км цагийн хурдтай явж байсан бөгөөд согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан байна.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

хатуу юмөө 2018 07 сар 04

шөнө орой болсон хойно хүүхдээ гэрээсээ гаргаад явуулж байдаг яасан арилсан дотортой аав ээж вэ? бас зүгээр мөрөөрөө яваа хүнийг ч хэрэгт оруулж байна шүү дээ. юу ч гэхэв дээ.

хатуу юмөө 2018 07 сар 04

шөнө орой болсон хойно хүүхдээ гэрээсээ гаргаад явуулж байдаг яасан арилсан дотортой аав ээж вэ? бас зүгээр мөрөөрөө яваа хүнийг ч хэрэгт оруулж байна шүү дээ. юу ч гэхэв дээ.