Өвөлжилтөд бэлтгэж 900 сая төгрөг аймгуудад хувиарлахаар боллоо


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэлийг хангах тогтоол гаргажээ. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өвлийн бэлтгэлийг эртнээс хангах ёстой. Энэ жил зуншлага сайнгүй байна. Нийт нутгийн 30 хувь нь хэвийн, 30 гаруй хувьд нь дунд хэмжээний зуншлагатай байгаа бол 40 хувьд нь зуншлага муу байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангуулах шийдвэр гаргаж Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 900 сая төгрөг гаргаж, аймгуудад хуваарилахаар боллоо. Энэ мөнгөөр зун, намрын отор нүүдэл хийх, малын хөдөлгөөнийг хянах пост нэмэгдүүлэх, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, оготно царцааны нүүдэлтэй тэмцэх, хадлан тэжээл бэлтгэхэд зориулна” гэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх