Шумуул үргээх 8 төрлийн ургамал



Зуны улирал өдөр нь уртсаж, гадаа суугаад л баймаар сайхан үе. Нэг л асуудлыг эс тооцвол бүх зүйл төгс… Шумуул. Энэ өчүүхэн амьтан зуны сайхан уур амьсгалыг эвдэж орхино. Үүнээс гадна маш олон төрлийн өвчин тээгч гэдгийг мартаж болохгүй. Тэднээс салах аргыг мэдэж байхад л хангалттай. Та бүхэндээ шумуул үргээх үр дүнтэй аргыг танилцуулахаар бэлдлээ. Өөрийн газраас хөөхийн тулд та хэдхэн зөв ургамал л тарьчих. Чухам ямар гэдгийг одоо цугтаа мэдэж авцгаая. Шумуулнаас хэрхэн салах вэ?

1. Котовник/муурын гаа Таатай үнэртэйгээс гадна шумуул үргээх хэд хэдэн бодис агуулдаг. Зөвхөн шумуул үргээгээд зогсохгүй эмчилгээний зориулалтаар өргөн ашигладаг байна.

  2. Базилик Базиликийн бүх төрөл шумуул үргээнэ гэдгийн онцолъё. Ялангуяа гаатай базилик гайхалтай үргээх чадалтай. Сэнгэнэсэн гааны үнэр нь шумууланд огт таалагддаггүй бололтой.  

3. Хумсан цэцэг/календула Гоёмсог тод цэцэг нь таны хашааг чимэглэнэ. Ямар нэгэн нэмэлт арчилгаа ч шаардахгүй. Үнэр нь хүнд таалагддаг бол шумуулыг үргээнэ.

4. Розмарин Анхилуун үнэртэй ургамлыг хүн болгон мэднэ дээ, шим тэжээл ихтэй. Үүнээс гадна эфирийн тосны агууламж өндөртэй. Таны талбайг таагүй хорхой шавьжнаас хамгаална.  

5. Цитронелла  

6. Лаванда Анхилуун үнэртэй энэ ургамал таны хашааг чимнэ, үнэрээрээ таны сэтгэлийг сэргээж шумуул үргээнэ. Ганц муу талтай – шумуулын оронд зөгий эргэлдэнэ.   

7. Лемонграсс Тансаг болон анхилуун үнэртэй өвс нь зөвхөн шумуул үргээгээд зогсохгүй бусад хортон шавьжийг ч устгана. Цэцгийн хүлэмж ч сайхан харагдана.  

8. Эквалипт Мөнхийн ногооноороо байх энэ ургамал шумуул үргээнэ. Эквалиптийн эфирийн тос нь шумуулын эсрэг бүтээгдэхүүнд ашигладаг. Шумуулын эсрэг аливаа бүтээгдэхүүнийг өргөнөөр ашиглаж сурах хэрэгтэй. Эдгээр ургамлын тусламжтайгаар та зуны намуун үдшийг тайван өнгөрөөж чадна. Тэгээд ч зуслан дээрээ ургуулж болох ургамлууд юм.


Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх