“Сахал” Д.Эрдэнэбилэг Ерөнхийлөгчийн нутгийг ухаж байна...


Баянхонгор аймгийн Заг сумын нутагт байх Загийн голын эхэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар нэг хэсэг нөхөд улайрч байгаа тухай уугуул нутгийн иргэд тэмцэл өрнүүлээд байгаа юм. Тэгвэл Загийн голыг ухах гээд байгаа нөхөр нь Баянхонгор аймгийн уугуул Ерөнхийлөгч Х.Баттулгын ганц баруун гар гэгдэх “Сахал” Д.Эрдэнэбилэг гэдгийг нутгийн иргэд хэлж байна. Тэгэхээр олигархи бүлэглэлд данстай энэ нөхрөөр Ерөнхийлөгч Х.Баттулга төрсөн нутгаа ухуулах гэж байна гэсэн мессэж аль эрт нийгэмд тараад эхэлжээ.

“Сахал” Д.Эрдэнэбилэгийн ар талд Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа эсэхийг мэдэх их амархан. Хэрвээ Д.Эрдэнэбилэг зөвшөөрлийн дагуу Загийн голыг ухаад эхэлбэл, ар талд нь Х.Баттулга байна гэсэн үг. Нөгөө бол Д.Эрдэнэбилэг тэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж чадахгүй бол ар талд нь өөр хүчин зүйл байна гэж ойлгохоос өөр аргагүй.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх