Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ


Гэрэл гэгээ болсон бяцхан үрс минь томчууд бидний хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж сүүлийн өдрүүдэд өдөр алгасалгүй бурхны оронд одсоор байна. Та бхүэнд дахин нэг таагүй мэдээ дуулгах гэж буйдаа хүлцэл өчөөд, цаг үргэлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.

Өчигдөр буюу энэ сарын 4-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, Хонхор орчимд оршин суух айлын хашаанд тоглож байсан хүүхэд машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Тодруулбал, гуравхан настай ач охиноо хашаан дотроо тоглож байхад нь эмээ нь санамсар болгоомжгүй байдлаасаа болж машинаа ухраахдаа мөргөж, амь насанд нь хүрсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар: Охины эмээ ач охиноо мөргөснөө өөрөө ч мэдээгүй, машинаа асаагаад ажлаа амжуулаад явсан хойгуур охиныг амиа алдсаныг ар гэрийнхэн нь мэдэж, эмээ рүү нь утасдаж хэлжээ. Талийгаач охин эмээгээ гадагш гарах гэж байгааг мэдээд, эмээдээ “Пороротой зайрмаг авчирч өгөөрэй” гэж захисан байв. Гэвч охин зайрмагаа идэж чадсангүй. 

Тухайн үед талийгч охины эмээ “Прадо” загварын том машин унасан байсан учраас хойноо хүүхэд байгааг олж хараагүй байна. Тэр ч бүү хэл “Хүүхэд мөргөж, дайрсан юм юу ч мэдэгдээгүй” хэмээн мэдүүлж, сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байгааг  эх сурвалж хэллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Mm 2018 07 сар 05

Yasan ch ih zairmag idej chadaagui gej bichdeg yum be.