Хэт халууны улмаас зургаан хүний зүрх зогсжээ


Хэт халууны улмаас Канадын Монреаль хотод 6 хүн нас баржээ. Хотын эрх баригчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар“Montreal Gazette” сонин мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээр, өнгөрсөн даваа гарагийн орой Монреал хотод Цельсийн 35 хэмд хүрч, түргэн тусламжийн албаны ажилтнууд ердийнхөөс илүү их дуудлага хүлээн авсан байна. Гал түймэртэй тэмцэх албаны ажилтнууд дахин 5 хэм нэмэгдэж магадгүй байгаа дүүргүүдийн оршин суугчдыг эргэж, тэдэнд илүү сэрүүн газар байрлахыг санал болгох аж.

Түүнчлэн Канадын Торонто, Оттава зэрэг бусад томоохон хотод 30-аас дээш хэмтэй байгаа аж. Хэт халууны улмаас 2010 оноос хойш Монреаль хотод 106 хүн нас баржээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх