Наадмын өдрүүдэд 500 орчим улсын байцаагч ажиллана


Энэ жилийн баяр наадмын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулахаар улсын хэмжээнд 500 орчим улсын байцаагч ажиллахаар болжээ. Манай улс 5 жилийн өмнө 500 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байсан. бол өнгөрсөн оны байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Үүн дээр нэг их наяд төгрөгийн импортын хүнсний эргэлтийг нэмбэл жилдээ 2.2 их наяд төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан гэсэн үг. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг чандлан мөрдөж сахих шаардлагатай гэж мэргэжлийнхэн үзэж байна. Ялангуяа баяр наадмын үеэр иргэд хайхрамжгүй байдлаасаа болж хугацаа дууссан бүтээдэгпэхүүн авах, амархан муудаж гашлах бүтээгдэхүүн хэрэглэснээсээ болж хордох, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол багагүй гардаг учирхүнснйи аюулгүй байдалд ийнхүү хүч нэмэгдүүлэн ажиллах юм.   Ялангуяа иргэд хуванцар савны хэрэглээндээ анхаарах шаардлагатайг сануулж байна. Халуун чанарын бүтээгдэхүүнийг ямар ч төрлийн хуванцар саванд хийж болохгүй. Энэ нь өвчлөлийг нэмэгдүүлэх шалтгаан болдог гэдгийг анхааруулж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх