Наадмын түрүү бөхийн шагнал бэлэн болжээ


 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхийг шагнах 2018 оны "Ланд Круйзер 200" автомашиныг өнөөдөр Төв талбайд байрлууллаа.

"Тоёота мотор корпораци" сүүлийн таван жилийн турш түрүү бөхийг шинэ загварын автомашинаар урамшуулж байгаа юм.

Засгийн газраас тогтоосон журмын дагуу түрүү бөх бай шагнал авдаг. Үүн дээрээ Үндэсний их баяр наадмын албан ёсны түнш "Тоёота мотор корпораци"-ийн шагнал болох "Ланд Круйзер 200" автомашиныг авах аж.

Энэхүү Хүлгийн эзэнээр хэн гэдэг бөх тодрох бол...

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 07 сар 05

Эрт цагаас эхлэн эрийн гурван наадам гэж уламжлагдаж ирсэн, гэтэл зөвхөн бөхөд нь машин өгөөд нөгөө 2-ыг нь энэ корпораци яах юм бол гэж их бодох юм.