Энэ жилийн наадмаар бөө бөөлүүлэхгүй


Энэ жилийн наадмаар төв цэнгэлдэхэд 99 бөө бөөлүүлэхээр Бөөгийн холбооноос Баяр наадмын комисст санал хүргүүлсэн ч тэд татгалзсан байна. Тиймээс хэсэг бөө нар “Монголын шашны өвөг болсон бөөгийн шашныг төр улс ад шоо үзэх ёсгүй. Урьд өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биднийг цэнгэлдэхэд урьж аваачаад бөөлүүлдэг байсан. Одоо яагаад болохгүй болчихов. Манай Төр чинь христийн шашинтнаар дүүрчихээгүй биз” гэх зэргээр бухимдаж байгаа юм байна.

Үнэн хэрэгтээ баяр наадмын хөтөлбөрт бөө нарыг багтаах нь ардчилсан нийгмийн үнэт зүйлтэй зөрчилдөж таарна. Монгол Улсад буддын шашин гэж хүчтэй дэлгэрсэн шашин байгаагаас гадна өнөөдөр маш олон төрлийн шашны урсгал орж ирсэн байна. Тэгэхээр Баяр наадмын комисс төв цэнгэлдэхэд бөө бөөлүүлэхгүй гэсэн нь зөв болж таарна. Тэртээ тэргүй бөөгийн зан үйлийг харуулсан бүжиг наадам болдог, бөө нарыг орлох олон биетүүдийг урлагаар дамжуулан харуулдаг шүү дээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 07 сар 08

9 boo baihad l boloo olon bol muuhai haragdana. yadaj huvstaa bodohod yadiin

Зочин 2018 07 сар 08

99 boo ihdej baina

Зочин 0\500 2018 07 сар 06

Энэ бөө гэх гарууд Элбэгдоржоос мөнгө аваад амташжээ . Бөх хүн мангар , Бөө хүн худалч - гэртээ бөөл .