Дахин нэг хүүхэд цахилгаанд цохиулан амиа алдлаа


Өнгөрсөн зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд есөн настай хүүхэд цахилгаанд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Гэтэл өчигдөр дахиад л долоон настай хүүхэд цахилгаанд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал өчигдөр цагдаагийн байгууллага "Налайх дүүргийн VI хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд долоодугаар сарын 5-ны 15:00 цагийн үед хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан “ гэсэн мэдээллийг хүлээн авч шалгажээ.

Амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд долоон настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулан, нас барсан харамсалтай хэрэг гарсныг шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.

Уг нь Нийслэлээс ил, задгай байгаа цахилгааны утсыг засаж, салгаж, янзлах үүрэг өгсөн. Гэтэл дахиад л нэг бага насны хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан хэрэг гарлаа. Энэ хариуцлагагүй асуудлын хариуцлагыг хэн үүрэх вэ...

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх