Монгол Улс 847,414 автомашинтай...


Зам тээврийн салбарын онцлох тоо баримтуудыг хүргэж байна. 

 

Тээврийн хэрэгсэл:

  • Монгол Улс 940,327 тээврийн хэрэгсэлтэй бөгөөд үүний 847,414 нь автомашин байна. Нийт автомашины 496,720 нь буюу 59 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. 
  • Нийт автомашины 757,157 нь буюу 80 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан. 
  • Нийт автомашины 51  хувь нь баруун талдаа буюу иргэдийн ярьж хэвшсэнээр буруу талдаа жолооны хүрдтэй. 
  • Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 140,824 /нийт автомашины 16 хувь/ хосолсон хөдөлгүүртэй, 19,094 /нийт автомашины 2.2 хувь/ хийн хөдөлгүүртэй, 108/нийт автомашины 0.01 хувь/ цахилгаан хөдөлгүүртэй автомашин байна.

Зорчигч болон ачаа тээвэрлэлт:

  • Бүх төрлийн тээврээр 2017 онд 53.9 сая тонн ачаа, давхардсан тоогоор 215.7 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос тээсэн ачаа 13.5 сая тонноор өсөж, зорчигчдын тоо 48.3 сая хүнээр буурчээ.
  • Тээврийн орлого 1.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 14 хувиар өссөн байна. 
  • Нийт ачааны 57.8 хувийг автомашин, 42.1 хувийг вагон, 0.1 хувийг онгоцоор тээвэрлэсэн бол зорчигчдын 98.8 хувь нь автомашин, 1.2 хувь нь вагон, 0.3 хувь нь онгоцоор зорчжээ. 
  • Манай улсын хилээр 2017 онд давхардсан тоогоор 5.9 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 9.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
  • Улсын хилээр орсон зорчигчдын 38.1 хувь нь Замын-Үүд, 16.7 хувь нь Буянт-Ухаа, 12.5 хувь нь Гашуун сухайт, 12.3 хувь нь Алтанбулаг, 5.9 хувь нь Шивээ хүрэн, 14.5 хувь нь бусад боомтоор оржээ.
  • Монгол Улс ОХУ, БНХАУ, БНАСУ, Турк, Украйн, БНКазУ, Беларусь, Киргиз, Латви улстай ачаа тээвэрлэх хоёр талт хэлэлцээр байгуулаад байна.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх