Наадмын автомашины зөвшөөрөл өнөөдрөөс худалдаанд гарна


Үндэсний их баяр автомашины наадмын зөвшөөрөл өнөөдрөөс худалдаанд гарч байгааг Замын Цагдаагийн албанаас мэдээллээ.

Автомашины зөвшөөрлийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Оргил-6 буудал” дахь салбаруудаар худалдаалж байгаа аж.

Өмнө нь Замын цагдаагийн албанаас баяр наадмын үеийн автомашины зөвшөөрлийг олгодог байсан бол иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд өнгөрсөн жилээс НҮНТ-ийн салбаруудаар зөвшөөрлийг худалдаалдаг болоод байгаа юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх