Улсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Монгол улсын гарьд Б.Гончигдамба


Улсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд, "Даян" дэвжээний тэргүүн Монгол улсын гарьд Батнасангийн Гончигдамба.

Өдгөө 33 настай. Улсын баяр наадамдаа зургаан удаа шөвгөрөөд байна. 2013 онд Улсын наадамд 8 даван үзүүрлэж Улсын гарьд цол хүртсэн. Замын хүн саатмаар Завхан нутгаас түрүүлэх магадлалтай ганц бөх нь Гончигдамба.

Өнгөрсөн жилийн наадмын "Их нуралт"-аар Улсын начин Чулуунбаатарын Батчулууныг амлан авсан ч өвдөг шороодсон. Бөх сонирхогч дунд "Хоёр дамба"-ын нэг хэмээн алдаршсан. "Даян" дэвжээ байгуулж тэргүүнээр ажиллаж, нутгийн залуусаа удирдаж байгаа. Завханы дөрвөн гарьдаас /М.Баяржавхлан, Ш.Жаргалсайхан, Ц.Цэрэнпунцаг/, Б.Гончигдамба гарьд л Завханы гурав дахь арслан гэж бичигдэхэд ойрхон байна. Түүний хувьд дөрвийн даваанаас эхлээд барилдаан бүр хүнд байх болно. Завхан нутгаас С.Шагж, М.Лхагва нараас хойш Улсын наадмын түрүү бөх нь Гончигдамба байх болтугай.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх