Улсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Н.Жаргалбаяр


Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр. Түүний аав нь улсын начин Довчингийн Нэгдэл юм. Удамт бөх Н.Жаргалбаяр Сэлэнгэ аймгийнхаа наадамд гурвантаа зодоглож аймгийн хурц арслан болсон. 2016 оны Үндэсний их баяр наадамд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав, Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэртэй тунан барилдаж 6 даван "Монгол улсын харцага" цолыг хүртсэн.

Өнгөрсөн жилийн баяр наадмаар тавын даваанд Хүрэл-Очирын Гантулга харцагатай тунан барилдсан. Зургаагийн даваанд шинэ начин Дармаагийн Тамирыг амлан давсан байна. Долоогийн даваанд улсын аварга Г.Эрхэмбаяраар долоо даван дөрөвт үлдэж, "Улсын заан" цол хүртсэн.

Энэ жил дөрвийн даваанаас эхлээд олон хүнд барилдаан хийнэ. Ямар ч цолтонтой таарсан давах боломжтой. Бэлтгэлээ зөв тааруулан, тунах бөхчүүдтэйгээ зөв тактик барин барилдвал түрүүлэхийг үгүйсгэхгүй. Чац өндөр учир барьцтай барилдаанд давамгай. Сэлэнгэ нутгаас төрөх дараагийн аварга нь Нэгдэлийн Жаргалбаяр байх болно гэдэгт бөх сонирхогчид итгэлтэй байгаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх