Баярын өдрүүдээр өрхийн эмнэлгүүд ажиллана

Эрүүл мэнд Admin Галаа 2018 07 сар 09 141

Үндэсний их баяр наадмаар өрхийн эмнэлгүүд ажиллана. Тодруулбал, “Эрүүл мэндийн яам болон бусад салбар эмнэлгүүд  баяр ёслолын хоногуудад бэлэн байдалд ажиллана. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЭМЯ-нд 24 цагийн жижүүр ажиллана. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд мөн адил бэлэн байдалд ажиллана. Ялангуяа дүүргүүдийн өрхийн эмнэлгүүд долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана. Иргэдэд эрүүл мэндийн асуудал тулгарвал эмнэлгийн тусламж бэлэн хэмээн ЭМЯ-ны  олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх