Харваачдаас допингийн шинжилгээ авахаар болжээ


Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд өндөр амжилт гаргасан харваачдаас допингийн шинжилгээ авахаар болсон байна. Тодруулбал, баяр наадмыг зохион байгуулах хорооны өнгөрсөн сарын 22-ны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдсэн байна.

Тус шийдвэрийн дагуу, Үндэсний их баяр наадмаар Сэргээшийн шинжилгээ авах журмыг бэлтгэл хийж буй бөх, сурын харваачдын галуудаар явж танилцуулжээ. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн бөгөөд өнөөдөр буриад сурын харваагаар үргэлжилж байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх